jesus-with-son

Хүмүүс чиний хичээл зүтгэлийг  үнэлэхгүй  эсвэл хийсэн зүйлийг чинь ер анзаарахгүй  байж магад.

Тэр ч бүү хэл өөр хэн нэгэн хүн чиний оронд  магтуулж ч  магад …
Гэсэн  ч чи  хий.  Надад  хийж  өгч  байгаа гэж бод. Миний  таалалд  нийцэх  болно .

Чиний хийсэн ажил гологдох цаг ч ирж болох юм. Бэлтгэсэн  зүйл чинь хойшлогдох юмуу бүр хэрэгсэгдэхгүй болж болох юм…
Гэсэн ч чи хий. Надад  хийж  өгч  байгаа гэж  бод .Учир нь Би  бүхнийг хардаг  бөгөөд чиний гарын  ажлыг  Би  ерөөнө.

Чи хамаг хүчээрээ хийсэн ч үр дүнгүй болж магадгүй .Хэн нэгэнд чи үнэтэй цаг болон хүчээ золиослон  тусалсан ч  ямар ч талархлын урмын үг сонсохгүй байж магад…
Гэсэн ч чи хий. Надад  хийж  өгч  байгаа гэж бод .Учир нь Би чиний ШАГНАЛ бөгөөд  Би чамд  төлөх  болно.

Чи бусдыг бодож замаасаа хазайж явсан ч тэд чамайг ойшоохгүй үлдээх мөч гарч магад . Чи ажилдаа шударга үнэнч байтал чамаас өөр нэг нь дэвших  үе байж болох юм…
Гэсэн ч чи хий. Надад  хийж өгч байгаа гэж  бод. Би чамайг  унагаахгүй, ичгүүрт  оруулахгүй

Хэн нэгнийг чи уучилсны хариуд харин ч илүү ихээр чамайг гомдоож болох юм. Чи бусдад ивээл болохыг хүстэл тэд чиний сайхан сэтгэлийг ашиглахыг л бодсон байж болох юм…
Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод. Учир нь Би чиний сэтгэлийг мэднэ. Би чамайг  тайтгаруулна .

Чи үнэнийг  хэлтэл буруутай болж үлдэж магад. Сайн санаагаар хийсэн байтал бүр ойлгогдохгүй  үлдэж  магад …
Гэсэн ч чи хий. Надад хийж өгч байгаа гэж бод .Учир нь Би чамайг ойлгодог бөгөөд Би чиний  сэтгэлийг  унагаахгүй.

Заримдаа амалснаа биелүүлэхгүй  хийх дуртай  зүйлээсээ татгалзах үе байж болно. Өөрийгөө  зориулснаас  болж  өөрийн тааллыг золиослох цаг ирж магад…
Гэсэн ч  чи  хий. Надад  хийж  өгч  байгаа  гэж бод. Учир нь Би  чиний  анд  бөгөөд чамтай хамт  байж   чамайг гарцаагүй ерөөх  болно.

This is Photoshop’s version of Lorem Ipsum. Proin gravida nibh vel velit auctor aliquet.
Aenean sollicitudin, lorem quis bibendum auctor, nisi elit consequat ipsum, nec sagittis sem nibh id elit.
Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

If you are going to use a passage of Lorem Ipsum, you need to be sure there isn’t anything embarrassing hidden in the middle of text. All the Lorem Ipsum generators on the Internet tend to repeat predefined chunks as necessary, making this the first true generator on the Internet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aenean non enim ut enim fringilla adipiscing id in lorem. Quisque aliquet neque vitae lectus tempus consectetur. Aliquam erat volutpat. Nunc eu nibh nulla, id cursus arcu.

Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae;
Nam at velit nisl. Aenean vitae est nisl. Cras molestie molestie nisl vel imperdiet. Donec vel mi sem.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: