kingdoms-kids

Хаанчлалын хүмүүс нь Бурханыг өөрсдийн хүссэнээрээ байлгахыг оролддоггүй. Харин Бурханы хүссэнчлэн өөрсдөө хэлбэржүүлэгдэхийг эрэн хайдаг юм.

Хаанчлалын хөвгүүд нь түр зуурын зорилгын төлөө бус мөнхийн зорилгын төлөө амьдардаг хүмүүс.

Тэд өөрсдийн бэлэг авьяас нь тэдний төлөө биш хаанчлалын зорилгын төлөө Эзэнээс өгөгдсөн гэдгийг мэддэг

Тэдний хувь тавилан тэдний хүсэж байгаа зүйл биш харин Эзэний тэдэнд төлөвлөсөн зүйл гэдгийг мэддэг хүмүүс.

Тэд зөвхөн аврагдсан хүмүүс төдийгүй бусдыг авардаг хүмүүс юм. Тэд зөвхөн эдгээгдсэн хүмүүс төдийгүй бусдыг эдгээгчид юм

Тэд зөвхөн хэрэглэгчид биш бас бүтээгчид юм.

Тэд гомдоллохоос илүү ажилладаг, гарах гарцыг хайдаг хүмүүс.

Өөрсдийнх нь тухай биш гэдгийг мэддэг учраас гомдоллодоггүй харин хийдэг хүмүүс юм.

Тэд зөвхөн сайн бэлчээр хайгаад явдаг хонинууд биш зорилгынхоо төлөө зориулж, золиос гаргаж чаддаг.

Тэд зөвхөн иддэггүй бас тэжээдэг.

Хаанчлалын хүмүүс нь Бурханы хариулт болсон хүмүүс. Тэд Түүний зорилго, арга зам, хөтөлбөр биш. Зарим хүмүүс өөрсдийгөө Бурханы зорилго гэж боддог бөгөөд Бурхан тэдний төлөө оршдог гэж боддог.

Хаанчлалын хүмүүс нь мөнгө олохын тулд амьдардаггүй Бурханы хаанчлалыг дэлхийд тэлэхийн тулд амьдардаг. Тэд зөвхөн саятнууд биш саятнуудыг төрүүлэгчид мөн сая долларыг өгөгчид юм.

Хаанчлалын хүмүүс нь Түүний хөлсний ажилчин биш Түүнтэй хамтран ажиллагчид гэдгээ мэддэг.

Тэд газрын биш тэнгэрийн сэтгэхүйтэй хүмүүс. Тэд амжилт, алдар нэрийн оргилд хүрэх үедээ дэлхийн сэтгэхүйгээр ханддаггүй.

Тэд өөрсдийн бодол, мэдрэмжээр амьдардаггүй. Эсвэл энэ дэлхийн үзэл бодлоор биш харин Бурханы Үгээр амьдардаг.

Тэд амьд боловч үхсэн хүмүүс. Тэд үхлээс айдаггүй, амиа хайрладаггүй, агуу үнэтэй сувдын төлөө бүх зүйлээ зардаг хүмүүс.

Тэд эш үзүүлэгчид хараахан бий болоогүй ирээдүйг харж чаддаг, харагдахгүй зүйлдээ итгэдэг хүмүүс.

Тэд харснаа бүтээдэг хүмүүс.

Тэд гайхамшигт итгэдэг. Өөрсдөө гайхамшигтай хүмүүс бөгөөд гайхамшиг тэднийг дагалддаг. Тэд тэнгэрийн хаанчлалын иргэд.

Тэд  бүх зүйл Бурханых нь бөгөөд Тэр юуг ч хийж чадна гэдгийг мэддэг учраас тэд аюултай хүмүүс.

Тэд дэлхийг орвонгоор нь эргүүлдэг.

Тэд Бурхантай уулзсан, Түүнийг амсаж мэдсэн. Тиймээс тэд дундаж байдал, бууж өгөх, сэтгэл ханах, салгар назгай  залхуу байдлыг үзэн яддаг. Яагаад гэвэл энэ нь шашинлаг болгодог гэдгийг мэддэг.

Тэд зөвхөн дуулдаггүй харин магтан хүндлэх дуртай.

Тэд Бурхантай хэрхэн холбогдож харилцахаа мэддэг учраас тогтсон уламжлал, шашинлаг үйлдэл нь тэдэнд уйтгартай, утгагүй санагддаг.

Тэд систем, уламжлал, эсвэл хэн нэгэн хүнийг биш харин Бурхантай харилцаж, Түүнийг мэдэхийг эрэн хайдаг.

Хаанчлалын хүмүүс зөвхөн сүмд явдаг хүмүүс биш, харин өөрсдөө сүм гэдгийг мэддэг.

If you are going to use a passage of Lorem Ipsum, you need to be sure there isn’t anything embarrassing hidden in the middle of text. All the Lorem Ipsum generators on the Internet tend to repeat predefined chunks as necessary, making this the first true generator on the Internet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aenean non enim ut enim fringilla adipiscing id in lorem. Quisque aliquet neque vitae lectus tempus consectetur. Aliquam erat volutpat. Nunc eu nibh nulla, id cursus arcu.

Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae;
Nam at velit nisl. Aenean vitae est nisl. Cras molestie molestie nisl vel imperdiet. Donec vel mi sem.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: