ene-jil-beltgegdsen

Магтан хашгирах жил. Бурханы ер бусын гэдгийг болон сонирхолтойгоор зохион байгуулагч-orchestrator гэдгийг харна.

Тэнгэр элчүүд бидний өмнөөс зүйлсүүдийг хэрхэн зохицуулж байгааг харна. Магтаал хүндлэлийн жил.

Гэнтийн боломжууд гарна. Бодож байсан боловч гуйгаагүй зүйлүүдийг хүртэл Эзэн хийж өгнө. Тэр бол сюрприз баригч, сайн ААВ.

Эсийн шинэчлэл болно. Эсүүд шинэчлэгдэнэ. Эдгэрнэ. Тэр бидэнд ямар сайн ханддаг болон бидний Бурхан болохыг мэднэ. Огцом өсөлт өөрчлөлтүүдээс болж ойр дотны ба таньдаг хүмүүс үнэхээр ялгааг олж харна. Явах жил.

Шилжинэ. Байгаа газраасаа шилжинэ. Байгаа байр сууриасаа шилжинэ.

Энэ жил олон зүйл сэгсрэгдэнэ бас шилжилтэнд орох болно.

Дуулгавартай гарахгүй байгаа үед шахаж гаргана. Бүтцийн шилжилтэнд орно. Арга барил ч шилжинэ. Удирдлагын арга барил шилжинэ, шинэчлэгдэнэ.

Бидний дотор буй Эзэний бус гэсэн бүгдийг болон Эзэнийх гэж андуурч байсан зүйлүүдийг Эзэн сэгсэрнэ.

Хүчээр барьж байгаа зүйлүүдээ алдах л болно. Хүчээр барих, удирдах гэсэн зүйлүүд бүгд задарч унана.

Миний удирдагч нар хүмүүсийг хүчээр удирдах гэж бүү оролд. Учир энэ нь залхалт ба тэрслэлийг л бий болгоно. Үүнээс эдгээгд.

Миний хүмүүс урагшилахад хяналтын сүнс саад болж байна. Хяналтаас болгоомжил, залбир.

Өмчлөх хандлагаас болгоомжил. Зүрхэндээ юуг өмчилсөн байгааг Эзэний Сүнсээр илчлүүлж харуулахыг гуйгтүн. Энэ нь Эзэнд цэвэр бус бөгөөд урагшилахад тань саад болно.

Хэт бүү ярвигтай болго. Хэт ярвигтай болгон бүү бод. Илүү хөнгөн авсаар оновчтой талаас нь бод.

Өөрийнхийг бодон шаналахын оронд Эзэний хүсэл санаа юу болоход анхаарал тавь.

Илүү өргөн хүрээтэй хар. Үйлчлэл гэдэг бол өргөн хүрээтэй ойлголт гэдгийг харуулах болно.

Би өөрийн хүмүүсээр хийлгэх зүйлүүддээ тэднийг ойлголт хүслээр удирдах болно.

Би өөрийн хүмүүсийг захирхаар биш үйлчилж удирдахаар ирсэн гэдгийг сана.

Өмнө нь найдаж хүлээж байсан зүйл биелээгүй юм шиг, эсвэл өнгөрсөнд туулсан зүйлүүдээсээ болон одоо байгаа байдлаасаа болж сэтгэл санаа үймэрч байгаа бол энэ нь дайсан бодолд чинь сэм ажиллаж байна.

Харин үнэндээ өнгөрсөнтэй харьцуулашгүй ер бусын зүйлүүд өөд, хувь тавилан өөд Эзэн удирдаж байна.

Хэнд итгэснээ сана. Хэнтэй хамт байгаагаа сана. Тэр чиний амьдралыг авч яваа болохоос чи тохиолдлоор ийнхүү амьдраагүй.

Үгийн Илчлэл, Ойлголтонд нухацтай ханд. Миний хүмүүст ойлголт хэрэгтэй байна. Тэд ойлголтоор дутагдаж байна. Ойлголтын төлөө тосолгоо гуйж, цаг гарга. Ойлголтоос итгэл ирнэ. Ойлголтоор эмх цэгцэндээ орно. Ойлголтоор харна. Ойлголт бол мэргэн ухааныг хэрэгжүүлэх түлхүүр.

2011 онд тодорхой бус байсан, байгаа зүйлүүд тодорхой болно.

Итгэлээс итгэл уруу явна. Итгэл бүр хариултаа авна. Харин итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр. Хэрэв та нар Миний дотор байж, Миний үгс та нарын дотор байвал юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэнэ. Иоган15:7

Та нарт байгаа агуу шагнал буй итгэлээ бүү орхи. Өнгөрснөө мартаж урагш хар.

Болзолгүйгээр бие биеэ хайрла. Чамд хайрлах чадвар өгөгдсөн.

Өөрчилж чадахгүй байгаа зүйлүүдээсээ болж өөрийгөө хэвээр байна гэж бүү бод. Эзэн Өөрөө цэвэрлэж, эдгээж өгнө.

Эш үзүүллэгээс зөвхөн өөрт таалагдсныг бүү түүж ав. Мөн эш үзүүлгийг шалга.  Ирж байсан ба ирж байгаа эш үзүүллэгүүдийг дахин сөхөж харахын тулд хадгал.

Би Өөрийн хүмүүсийн дунд, Өөрийн хүн дээр бууж ирнэ. Магт, хүндэл, Миний оршихуйд сэргэ, зугаац. Миний оршихуйд цэвэрлэгдэнэ, сэргэнэ. Миний оршихуйд Надтай ойр болно.

Дайсан бидний харилцаан дээр бусниулах гэж оролдож байна. Соргог бай. Эрх мэдлээ сана. Эрх мэдэл дээрээ зогс. Эрх мэдлээ ашигла. Алив өөрчлөлт, нураалт, босголт байгуулалт, эдгэрэл, сүнслэг тулалдаанд эрх мэдлээ хэрэглэ. Гуйх бус Миний үг илчлэлийн дагуу тушаа. Исаиа 22:22

Аврага биетнүүдийг унагаах болно. Их ургацын цаг.

Гамшиг нэмэгдэнэ. Хүнс хоол үнэтэй болно. Харин Бурхан Өөрийн хүмүүсийг худалдан авах, бий болгох бүх чадвар боломжоор хангана.

Ургацын жил. Эзэн уруу эргэх жил. Олон зүрх Эзэн уруу эргэнэ.  Эзэнийг орхиж явсан хүмүүс эргэн санана.

Улс орны шударга бус удирдлагын эсрэг тэмцэл ширүүсэнэ. Улс орны шудрага бус удирдлагууд гацаанд орно. Башир арга нь мухардана.

Ерөнхийлөгч болон түүнийг дэмжих хүмүүсийн төлөө залбир. Хамгаалалт гуй. Түүгээр дамжуулан чухал шийдвэрүүд гарна.

This is Photoshop’s version of Lorem Ipsum. Proin gravida nibh vel velit auctor aliquet.
Aenean sollicitudin, lorem quis bibendum auctor, nisi elit consequat ipsum, nec sagittis sem nibh id elit.
Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

If you are going to use a passage of Lorem Ipsum, you need to be sure there isn’t anything embarrassing hidden in the middle of text. All the Lorem Ipsum generators on the Internet tend to repeat predefined chunks as necessary, making this the first true generator on the Internet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aenean non enim ut enim fringilla adipiscing id in lorem. Quisque aliquet neque vitae lectus tempus consectetur. Aliquam erat volutpat. Nunc eu nibh nulla, id cursus arcu.

Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae;
Nam at velit nisl. Aenean vitae est nisl. Cras molestie molestie nisl vel imperdiet. Donec vel mi sem.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: