esh-uzuullegiig-tanih

Эш үзүүллэгийн үгийг таних, шалгах тухай.
Үйлс 2:17-18.
Эш үзүүллэг гэдэг нь Бурханыг сонсох чадвар юм. Мөн яг зөв цагт нь зөв хэлбэрээр бусдад дамжуулах явдал юм. Эш үзүүллэгт 3 чухал зорилго бий.
Урамшуулах, Босгон байгуулах, Тайтгаруулах. /1 коринт 14:3./
Эш үзүүллэг гэдэг нь Бурханы оюун санаа болон зүрх сэтгэлийг дамжуулах юм.

Бурхан ярьдаг !

Чуулганд эш үзүүллэгийн үгс гарахгүй байна гэдэг бол асуудал.
Иохан 10:27. Есүс: “ Миний хоньд Миний дууг сонсоно!” гэж айлдсан. Хэрвээ та Түүний дууг сонсохгүй бол асуудал байна гэсэн үг. Библи бол үүрд мөнхийн үг. Харин эш үзүүллэгийн үг бол одоо цагт хэн нэгэнд хэлэгдсэн үг мөн.

Эш үзүүллэгийг шалга ! ! !

Эш үзүүллэгийн үг тухайн эш үзүүлж буй хүний зан чанарыг тусган гардаг. Тиймээс эш үзүүлэгч хүн хайр дээр суурилан хэлэх нь маш чухал. Хайр бол Бурханы зан чанар төдийгүй мөн чанар нь юм. Тиймээс хайр үгүй бол та хэн ч байсан, юу ч хэлж хийсэн ч эцэсийн эцэст хоосон л байх болно.
Эш үзүүллэгийг бүү үл ойшоо! 1 Тесалоник 5:20
Эш үзүүллэгийг шалга! 1 Тесалоник 5:21

Үүнийг заахгүй л бол чуулганд асуудал гарна.
Бурханыг мэддэг хүн гэдэг нь Түүнтэй дотно харилцдаг. Түүнтэй ярьдаг. Түүнийг сонсдог хүн юм. Харилцаагаар л бид Түүнийг таньж мэднэ. Жишээ нь: Ямар нэгэн хүн Чингис хааны амьдрал сургаалыг судлаад, энэ талаар эрдмийн цол хамгаалсан ч “Өө би Чингис хааныг танина “гэж хэлэхгүй биз дээ. Учир нь Чингис хаан тэр хүнд үгээ хэлж, ярьж харилцах боломжгүй шүү дээ. Харин бид Бурхантай амьд харилцаатай байдаг.
Амьд харилцаагаар л бид амьдарна. (сонсож) Жишээ нь: Ноа Библи уншаад зарчимийг олоод авдар бариагүй биз дээ.  Бурханаас бодитой бөгөөд маш тодорхой сонсоод үйлдсэн шүү дээ.

Иошуа Библи уншаад Библийн зарчмаар Иерихо хотын хэрмийг нураагаагүй биз дээ. Тэд бүгд Бурханы өгүүлж байгааг хувьчлан сонсож, дагадаг байсан.
Эш үзүүлэгч чуулганыг босгон байгуулж, хүмүүсийг өөрчилдөг. Жишээ нь: Бурхан ярьдгийг мэдэхгүй охинд эш үзүүллэгийн үг ирж, тэр өөрчлөгдсөн. Үүний улмаас бүх гэр бүлийнхэн нь Эзэнийг ярьдаг гэдэгт итгэсэн.

Эш үзүүлгийн үг нь:

1.Шийдвэр гаргах шаардлагатай үед, 2. Залбирал болон Магтаалын оршихуй дунд, 3. Чөлөөлөлтийн үед 4. Бусдад зөвлөхөд,
5. Эдгэрэлийн үйлчлэлийн үед, 6. Заах үед, 7.Авралын зар тараах үед, 8. Өгөх зэрэг нөхцөл байдлуудад өгөгддөг.
Үнэхээр их тустай! Жишээ нь авралын зар тараахад: Самари эмэгтэйд Есүс эш үзүүлснээр хот сайн мэдээгээр хучигдсан. Халлелүяах!!!
Бид эргэн тойрны зүйлээр Эзэн юу өгүүлж буйг сонсож, суралцах нь чухал.
Эш үзүүллэгийн үгэнд хэрхэн хандах вэ?
Эш үзүүллэгийн үгэнд хайнга хандах нь асуудал мөн.
Библи зүгээр тавиур дээр байвал ашиг тусаа өгнө гэж бүү горьд!

Библийг:

1. “Бурханы үг” гэж хүлээж ав.
2. Унш.
3. Энэ нь миний амьдралд ямар хамаатай вэ? гэдэг талаар тунгаан бодож, хэрэгжүүлэлтийг гаргаж ав.
Ингэвэл танд ашиг тустай юм.

Эш үзүүллэгийг ч түүнчлэн хүлээж ав!
Ингэхдээ: Бүгдийг Шалга!
1. Эзэнээс үү? Амос 3:7-8. /унш./
2. Муу сүнснээс үү? Исаиа 47:13./унш./
3. Махан биеийн самуурсан бодолоос уу? Иеремиа 23:16. /унш./

Хэрхэн шалгах:

1. Библээр шалга. Дуулал 119:105. 2Тимот 3:16-17. (ЭЗЭН Библийг хэзээ ч зөрчиж ярьдаггүй гэдгийг хатуу санаж яваарай.)
2. Итгэл чинь хүчтэйгээр төрж байгаагаар мэдэж болно. Ром 10:17
3. Баталгаажуулалтаар таньж болно. (Олон удаа, олон янзаар ЭЗЭН баталж чадна. Гидеоны түүхийг санаарай. Яаран хөнгөн бүү ханд.)
4. Бурханлаг удирдагчдын гэрчлэлээр шалгана. (Удирдагчаасаа асуу)
Таньд ирсэн үнэн эш үзүүллэг эдгээр шалгууруудыг давдаг.

Бурханаас ирсэн хачирхалт үгс,
зүүд, үзэгдлийг хэрхэн тайлах вэ?

1. Бурханаас асуу. (Яаран дүгнэлтэнд болон шийдэлд бүү хүр.)
2. Библээс хай.
Библи дээр аль хэдийн зарим нэг үзэгдлийн билэг тэмдэгийг тайлсан эсвэл бичсэн байдаг. Жишээ нь: Нэг эмэгтэй хөлийг нь ороосон алтан тугал зүүдэлсэн. Тэрээр ойлгоогүй учраас пастораасаа асуусанд,
Пастор нь түүнд инээмсэглэн хариулсан. “Аарон алтан тугалаар шүтээн бүтээсэн тухай Библи дээр байдаг талаар сануулсан.” Үүгээр ЭЗЭН, “сатан түүнийг дэлхийн эд баялагаар уруу татсанаас болж Эзэнийг дагахад нь саад учруулж байгааг нь охиндоо илчилж анхааруулсан байж болох билээ.
3. Үүнийг тайлдаг хүнийг эрж, ол.
Фараон Иосефоос асуусан.
Небухадназар Даниелаас асуусан.

Үгийг хэрхэн дамжуулах вэ?

Эш үзүүлэхдээ хэнд? Хэзээ? Хаана? Хэрхэн? гэсэн асуултын дагуу Эзэнээс асууж, залбирч, удирдамж аваарай.

Жишээ нь: Надад маш хүнд үед нь нэгэн эмэгтэй эш үзүүлсэн. “Улам хүнд болох болно! Гэвч чи ялна! Хүчирхэгжинэ!” гэж эш үзүүлэхэд би ямар ч урам аваагүй! гэхдээ тэр үг нь биелэсэн. Гэвч тэр эмэгтэй үг дамжуулахдаа алдсан гэж би боддог. Тэр эмэгтэй тэр үгийг хараад залбирч, асуугаад хэрхэн хэлэхээ, бас хэзээ хэлэх цагаа мэдээд… (гэх мэт.) Энэ нь: Намайг тэр үеэр туулахыг хүлээгээд, яг тэр цаг ирэх үед ирээд “Би яг 2 сарын өмнө ийм зүйл болохыг харсан. Тэгээд таны төлөө залбирсан. Зоригтой бай!!! Энэ бүхний дараа та улам хүчирхэгжих болно!!!” гэвэл би урамшин босох байсан байхаа.

Эцэст нь хэлэхэд:
“Та нар хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа эш үзүүлэх бэлгийг хүс. “ гэсэн үгээр дуусгая. /1 Коринт 14:1-5/
Эзэний үг эш үзүүллэг бидэнд бялхам дүүрэн байх болтугай. Амен.
Сионы алдар чуулганы пастор Robert Heidler. 2010 он.

This is Photoshop’s version of Lorem Ipsum. Proin gravida nibh vel velit auctor aliquet.
Aenean sollicitudin, lorem quis bibendum auctor, nisi elit consequat ipsum, nec sagittis sem nibh id elit.
Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

If you are going to use a passage of Lorem Ipsum, you need to be sure there isn’t anything embarrassing hidden in the middle of text. All the Lorem Ipsum generators on the Internet tend to repeat predefined chunks as necessary, making this the first true generator on the Internet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aenean non enim ut enim fringilla adipiscing id in lorem. Quisque aliquet neque vitae lectus tempus consectetur. Aliquam erat volutpat. Nunc eu nibh nulla, id cursus arcu.

Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae;
Nam at velit nisl. Aenean vitae est nisl. Cras molestie molestie nisl vel imperdiet. Donec vel mi sem.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: