mongoloos-garah-bolno

“Монгол бол хараахан өнгөлөгдөөгүй миний алмаз эрдэнэ юм.” хэмээн Эзэн хэлж байна.

Эзэн дарагдсан, тарааж хаягдсан, нүцгэн бөгөөд өөрийнхөө хэн болохоо ухааралгүй зорилго эрмэлзлээр хомс гачигдалтай юм шиг санагдах хүмүүсийг аваад Өөрийн эрдэнэс болгох дуртай байдаг юм. Тэрээр Монголыг үнс нурамнаас босгож, Өөрийн Цог жавхлан, Алдар болон Сүр хүчээ энэ улс оронд мөн энэ улс орноор дамжуулан илэрхийлэх болно. Монгол бол Есүс Христ гээч хэн болох тухай маш ойр дотно бөгөөд гүн гүнзгий илчлэлтийг тээж явдаг ханхүү болон тахилчдын үндэстэн болох юм.
1Петр 2:1-10:Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хажуу тийш нь тавин, нялх хүүхдүүд шиг үгийн цэвэр сүүг хүс. Ингэснээр та нар үүгээр авралд өсөх юм. Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол…
Та нар бол Түүний сонгогдсон чулуу бөгөөд Түүний сонгогдсон ард түмэн юм.
Хүмүүст гологдсон боловч харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу мэт Түүн рүү ирэн, та нар ч мөн амьд чулуунууд мэт Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит сүнслэг тахилуудыг өргөхийн тулд ариун тахилчийн үүргийн төлөө сүнслэг байшин болон баригдаж байна. Энэ нь сударт “Харагтун, Би Сионд сонгогдсон, булангийн үнэт чулууг тавина. Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй.” хэмээн агуулагдсан байдаг. Тиймээс энэхүү хүндэтгэл нь итгэгч та нарын төлөө ажээ. Харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов” гээд бас “Бүдрүүлэх чулуу, тээглэх Хад болсон юм” гэжээ. Учир нь тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд үүнд тэд томилогдсон аж.
Харин МОНГОЛЧУУДАА, та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл руу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм. Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна.
Тэнгэрийн улсаас Монголын газарт цөмрөн орж эзэгнэх хөдөлгөөн эхэлсэн байна. Сүмийн орой дээрээс гүн улаан ягаан өнгийн нөмрөг алчуур уулын орой руу намиран бууж байхыг би харсан юм. /уул нь Эзэний босгосон Монгол орон болно./ Энэ алчуур Ази болон Номхон далай мөн АНУ-ын баруун хойд эргийн нөгөө тал хүртлээ цэлийн үргэлжилсэн байв. Монгол бид бүхний хувьд Бурханы Хаанчлал дахь эзлэх байр сууриараа амин чухал юм.
Энэ газар дэлхий дээр урьд өмнө хэзээ ч алхаж байгаагүй Бурханы хамгийн их тослогдсон хүмүүсийн нэгээхэн хэсэг нь Монголоос гарч ирэх болно.
Эфэс 3:8-12
Бид Христэд итгэх итгэлээрээ дамжуулж Түүнд зоримог байдал ба бат итгэлтэйгээр очиж болно. Энэхүү хайрт ах дүү нар Бурхан Эцэгтээ маш ойр дотно хүлээн авагдсан Есүсийг хайрлагчид гэж тодорхойлогдох юм. Хүчтэй ширүүн дайчид …Үнэн хэрэгтээ …харанхуйн чухал захирах хүчнүүдийг нурааж устгах төгсгөлийн гол цаг үеийн Эзэн Хааны хаадууд.Тэд Сүнсний ертөнцөд дам үр нөлөө болон ээлж халаа солигдохыг учруулснаар бүхий л газар дэлхий дээр Ерөөл ивээл хийгээд эрс огцом өөрчлөлт ар араасаа гарахад хүргэх юм. Монголын итгэгчдийг ер бусын, туйлын онцгой гайхамшиг болон гайхамшигт тэмдгүүд дагалдах болно.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: