ezen-ooriin-orshihuidaa-duudaj-bna

Эзэн таныг өөрийн оршихуйдаа дуудаж байна.

Түүний оршихуй Эзэн рүү улам ойртуулж байна.

Түүний оршихуй зүрхийг цэвэрлэж байна. Оюун бодлыг цэгцэлж байна. Түүний оршихуйд ухааралаар эдгэрэл өгөгдөж байна.

Түүний оршихуйд цэнэглэгдэж байна.

Түүний оршихуйд газарын атмосфер буюу уур амьсгалд автсан бодол, хараа хэмжээсээс сална. Хуучин хэмжээсээс салж, шинэ хэмжээст орж байна.

Түүний оршихуйд цэвэр бөгөөд даруу сүнс өгөгдөж байна.

Түүний оршихуйд ир, оршихуйд нь авт.

Оршихуйд ам тань бүү яараг. Хүлээ. Тэр илчлэнэ, ярина, харуулана. Оршихуйд бидний бодол санаа тунгалаг болно.

Оршихуйд нь Бурханыг хэмжих хэмжээс тань өөрчлөгдөнө. Оршихуйд үгээр илэрийлж чадахгүй хайр, дотно салшгүй байдлыг мэдэрнэ. Оршихуйд удаан байж сур. Гараа өргөөд оршихуйд нь зогс.

Олж харахгүй байгаа зүйлүүдээ оршихуйд олж харна. Зүрх тань хатуурсан байгаагаа оршихуйд л орж мэднэ.

Оршихуйд өвчилсөн зүрх, эмоци эдгэрнэ. Оршихуйгаар цэвэрлэгдсэн зүрхээр Эзэнийг хайх үнэхээр  өөр.

Оршихуйд автаад итгэлээр Эзэнийг дагах бүр ч амархан ба итгэл дээрээ зогсох ч амархан. Тэр ямар үгээр хэлшгүй ер бусын гээч… Оршихуйд ор Эзэний хүнээ.

Түүний оршихуйд орох тун энгийн бөгөөд амархан.

Өчигдрийн алдраар бүү яв.

Эзэний оршихуй ирэхээр нь орно доо гэж бүү хүлээ. Түүний өмнө ирээд зогс.

Эзэн өөрийн хайрыг ба оршихуйгаа бидний зүрхэнд харамгүйгээр цутгахыг хүсэж байдаг.

Эзэний оршихуйд Эзэнийг сонсох, Эзэний бодлыг мэдэхэд амархан байх болно.

Самуурлаас, бодлын самуурлаас, орчны самуурлаас Түүний оршихуйд л цэвэрлэгдэнэ. Есүс дандаа яагаад ганцаараа Эцэгтэйгээ цаг гаргахаар явж байсныг санаараа. Сүнсээр дүүрэн явъя гэвэл Эзэний оршихуйд ир.

Эзэний оршихуйд үнэний ялгааг харна.

Харанхуй яваа хүмүүсийг болон хүлээж авч чадахгүй хүмүүсээ Эзэний нүдээр болон бодлоор хүлээж ав, ерөө. Тэд юу хийсэн, ярьсан гэдгээс илүү давуулж хар.

Бид хуучнаасаа салж байна.

Аливааг дүгнэн бодохдоо өөрийн нүдэнд бүү мэргэн бол. Эзэний бодол  юу болохыг олж мэд.

Эзэнээр зүрхээ үргэлж шалгуулж бай. Тэр үнэн болон нигүүлсэл дотороо харуулж өгнө. Тэр буруутгахгүй, яллахгүй.

Түүний сахилгажуулалт биднийг улам хэрсүү болгодог. Сахилгажуулалтаас бүү ай. Учир Тэр САЙН ААВ бөгөөд үргэлж бидний сайны төлөө юм. Харин бид ухаарч эргэхдээ үр жимс нь үлэмж их байх болно.

Энэ цаг үед Эзэн чамаар юу хийлгэх вэ гэхээс илүү чамайг хэн болгох вэ гэдэг нь Түүнд илүү чухал байна.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: