hrist-dotor-bi-hen-be

Бурханы Үгэн дээр зогсож Христ доторхи байр сууриа чанга дуугаар өөртөө болон бусдад тунхаглах нь эш үзүүлгийн бас нэгэн хэлбэр юм.

Та Христ дотор хэн бэ гэдгээ доорхи үнэний дагуу өөртөө болон бусад итгэгч ах дүүстээ үргэлж тунхаглаж, тэднийг урамшуулж, босгон байгуулж яваарай!
Би Христ дотор хэн бэ?
Би Христ дотор бүрэн төгс хүлээн авагдсан учраас би татгалзагдсан, хайрлагдаагүй, бузар, ичгүүртэй гэсэн худал үгсийг би эсэргүүцэж (няцааж) байна. Бурхан хэлж байна:

Христ дотор би хэн бэ?

Би Христийн найз Иохан 15:15

Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.

Би бол Бурханы хүүхэд Иохан 1:12

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.

Би зөвтгөгдсөн Ром 5:1

Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн.

Би Эзэнтэй нэгдсэн ба би Түүнтэй нэг Сүнстэй 1 Коринт 6:17

Харин Эзэнтэй нийлсэн нь Түүнтэй нэг сүнс болой.

Би үнээр худалдан авагдсан ба Бурханд харъяалагдсан 1 Коринт 6:19-20

Та нарын бие бол Бурханаас та нарт буй, дотор чинь байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдөө өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? 20Та нарыг үнэтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурханыг алдаршуул.

Би Христийн биеийн эрхтэн 1 Коринт 12:27

Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.

Би итгэмжит, ариун Ефес 1:1

Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паулаас [Ефест байгаа] ариун хүмүүст болон Христ Есүс дэх итгэмжитнүүдэд.

Бурхан намайг үрчлэн авсан бөгөөд би Түүний хүүхэд болсон Ефес 1:5

Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ.

Би Сүнс дотор Христээр дамжуулан Бурхан руу очих замтай болсон Ефес 2:18

Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ.

Би аврагдсан ба миний бүх нүгэл уучлагдсан Колоссай 1:14

Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.

Би Христ дотор төгс Колоссай 2:10

Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн Түүн дотор та нар төгс болгогдсон.

Би Христ дотор бүрэн төгс амар тайвныг авсан учраас би буруутгагдсан, хамгаалагдаагүй, ганцаардмал, хаягдсан гэсэн худал үгсийг би эсэргүүцэж (няцааж) байна. Бурхан хэлж байна:
•    Би ял шийтгэлээс үүрд чөлөөлөгдсөн (Ром 8:1,2)
•    Бурхан бүх юмыг миний сайны төлөө хамтдаа ажиллуулдаг гэдэгт би бат итгэдэг (Ром 8:28)
•    Намайг эсэргүүцэж, буруутгадаг бүхнээс би чөлөөтэй болсон (Ром 8:31-34)
•    Хэн ч, юу ч намайг Бурханы хайраас салгаж үл чадна (Ром 8:35-39)
•    Бурхан намайг бататгаж тосолсон бөгөөд Өөрийн Сүнсийг миний зүрхэнд барьцаа болгон өгсөн (2Коринт 1:21,22)
•    Миний дотор сайн үйлийг эхлүүлсэн Бурхан үүнийгээ төгс төгөлдөр болгоно гэдэгт би итгэж байна (Филиппой 1:6)
•    Би тэнгэрийн улсын харъяат (Филиппой 3:20)
•    Би Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан (Колоссай 3:3)
•    Би айдсын сүнсийг бус харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг хүлээн авсан (2Тимот 1:7)
•    Би хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авсан (Еврей 4:6)
•    Би Бурханаар төрсөн бөгөөд муу нэгэн надад хүрч чадахгүй (1Иохан 5:18)

Би Христ дотор маш чухал учраас үнэ цэнэгүй, зохисгүй, туслуулах ёсгүй, найдваргүй гэсэн худал үгсийг би эсэргүүцэж байна. Бурхан ингэж хэлж байна:
•    Би бол газрын давс, дэлхийн гэрэл (Матай 5:13,14)
•    Би жинхэнэ усан үзмийн мод болох Есүсийн мөчир, Түүний амьдралын суваг (Иохан 15:1,5)
•    Би Христийн гэрч болохоор Ариун Сүнсний хүчийг авсан хувь хүн (Үйлс 1:8)
•    Би бол Бурханы сүм (1Коринт 3:16)
•    Би бол Бурханы төлөөх эвлэрүүллийн элчин сайд (2Коринт 5:17-21)
•    Би бол Бурхантай хамтран ажиллагч (2Коринт 6:1)
•    Би тэнгэрлэг газарт Христтэй хамт суулгагдсан (Ефес 2:6)
•    Би бол сайн үйлсийн төлөө бүтээгдсэн Бурханы бүтээл (Ефес 2:10)
•    Би зоримог байдал ба бат итгэлтэйгээр Бурханд очиж чадна (Ефес 3:12)
•    Надад хүч өгөгч Христээр би бүгдийг хийж чадна (Филиппой 4:13)

Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.

Би ял шийтгэлээс үүрд чөлөөлөгдсөн Ром 8:1,2

Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.

Бурхан бүх юмыг миний сайны төлөө хамтдаа ажиллуулдаг гэдэгт би бат итгэдэг Ром 8:28

Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.

Намайг эсэргүүцэж, буруутгадаг бүхнээс би чөлөөтэй болсон Ром 8:31-34

Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ? 32Тэр Өөрийн Хүүг харамлалгүй, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ? 33Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан бол зөвтгөгч Нэгэн мөн. 34Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.

Хэн ч, юу ч намайг Бурханы хайраас салгаж үл чадна Ром 8:35-39

Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?
36«Таны төлөө бид
Бүхэл өдөржингөө хядуулжээ,
Нядлагдах хонь мэтээр бид тооцогджээ»
гэж бичигдсэн юм. 37Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг. 38Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, 39өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: