Цагийг аврагчид

  1. Хийх зүйлээ өглөө цаасан дээр төлөвлөдөг
    2.    Хувиараа гаргахдаа чухал байдлыг харгалзан үздэг
    3.    Тулгарч болох асуудлуудыг ухаарч тэдгээрт зориулан хуваарьтаа цаг гаргадаг
    4.    Ном болон зайлшгүй чухал захидлуудыг гүйлгэн хардаг
    5.    Тэмдэглэл хийх болон санаануудаа бичихийн тулд жижиг дэвтэр авч явдаг
    6.    Эцсийн хугацааг тогтоодог
    7.    Эхэнд хийгдсэн байх зүйлээ эхэнд хийдэг
    8.    Нэг юм хийхдээ түүнийгээ л анхаардаг
    9.    Цагаа 3-5 мин түрүүлсэн байхаар тогтоодог
    10.    Боломжтой бол бичиг цаас бүр дээр нэг л удаа зогсдог
    11.    Захиануудын хариуг тэр захиан дээрээ бичдэг
    12.    Эцсийн хугацаандаа амжуулдаг
    13.    Заавар шаардлага гомдлыг анхааралтай сонсдог
    14.    Ажил хуваарилахдаа тодорхой заавар өгдөг
    15.    Байнга ажил хуваарилдаг
    16.    Эрх мэдлийн дагуу хуваарилдаг
    17.    Уулзалт хурлыг цөөлдөг
    18.    Эхэлсэн ажил бүрээ дуусгадаг
    19.    Хангалттай амардаг
    20.    Автобусаар явах, уулзалтын өмнө унших цээжлэх юм авч явдаг
    21.    Өглөө болгон 15-30 минут дасгал хийдэг
    22.    Ширээн дээрхээ цэгцтэй цэвэрхэн байлгадаг
    23.    Бүх юмаа байр байранд нь тавьсан байдаг
    24.    Ажлынхаа хамгийн чухал зүйлсийг ширээнийхээ голд тавьдаг
    25.    Хаяж болох бүхнийг хаядаг
    26.    Машин жолооодож байхдаа кассет сонсдог
    27.    Хэрэггүй болсон захидлын жагсаалтаа хаядаг
    28.    Хэрэггүй болсон тэмдэглэлийн хуудсаа хаядаг
    29.    Өрөөнд нь хүн орж ирэх үед түүнтэй ярих гэж суудлаасаа босдог
    30.    Өөр хүний өрөө рүү очихдоо үүдэн дээр нь зогсдог
    31.     Тогтсон ажлыг хуваарилж өгдөг
    32.    Бусдын авъяас чадварыг үнэлж ажилдаа дайчилдаг
    33.    Уулзалт бүр дээр хэлэлцэх асуудлаа гаргадаг
    34.    Гаргасан хөтөлбөрийн дагуу хурлаа явуулдаг
    35.    Хуралд хамааралгүй сэдвүүдийг хязгаарладаг
    36.    Зайлшгүй тулгарах өөрчлөлтүүдийг хүлээн авдаг
    37.    Уулзалт тохирсон даруйдаа түүнийгээ тэмдэглэж авдаг
    38.    Өдөр тутмын хуваарьтаа чөлөөт цагийг тусгадаг
    39.    Гадуур явах ажлаа төлөвлөдөг
    40.    Төслийн эцсийн төлөвлөгөөг гаргахдаа өмнө удаан эргэцүүлэн боддог

Цагийг дэмий үрэгчид

  1. Өдрийнхөө ажлыг төлөвлөдөггүй
    2.    Хэтрүүлж төлөвлөдөг
    3.    Өдөр тутмын төлөвлөгөөндөө чөлөөтэй цагаа зохицуулж чаддаггүй
    4.    Дэндүү өндөр стандарт тогтоодог, төгс зүйлийг шаарддаг
    5.    Чухал боловч онцгүй ажлуудыг хойшлуулдаг
    6.    Эхний ажлаа дуусаагүй байж хоёр дахь ажлыг эхэлдэг
    7.    Төлөвлөөгүй байсан мөртлөө утсаар яриад суучихдаг
    8.    Утасны бүх дуудлагад өөрөө хариулдаг
    9.    Ажлыг хэрэгцээгүй тасалдахыг зөвшөөрдөг, дайраад өнгөрч байгаа гэх мэт
    10.    Асуудлыг шийдвэрлэлгүй үргэлжлүүлсээр байдаг
    11.    Асуудлыг урьдчилан тооцож чаддаггүй / эрсдлийн менежемент /
    12.    Үр ашигтайгаар харилцаж, сонсож чаддаггүй
    13.    Жижиг сажиг юм яриад суучихдаг
    14.    Байнга бусад ажилчидтайгаа нийлж суудаг /цайны цаг /
    15.    Хүсэлт болгонд ЗА эж хариулдаг
    16.    Чухал шийдвэр гаргахаасаа өмнө зайлшгүй хэрэгтэй баримтуудыг цуглуулдаггүй
    17.    Өдрийн цайны цагаа удаан өнгөрүүлдэг
    18.    Ажилдаа очтолоо урт зам  туулдаг
    19.    Урт  болон богино хугацааны зорилгоо дахин шалгадаггүй
    20.    Чухал шаардлагатай зүйлсэд анхаарлаа хандуулдаггүй
    21.    Чухал биш материалыг уншдаг эсвэл дахин дахин уншдаг
    22.    Сонин сэтгүүлээ овооруулчихдаг
    23.    Бичиг цаасны ажлыг дамжуулдаг
    24.    Бичиг цааснуудаа ширээн дээрээ нэг долоо хоногоос илүү байлгадаг
    25.    Хэрэгцээгүй бичиг  цаасыг хадгалдаг
    26.    Хойш  нь тавьж удаадаг
    27.    Бичиг цаасан дээр учраа олдоггүй
    28.    Өөрийнхөө файл дотроос тодорхой нэг зүйлийг олохдоо 5-аас дээш минут  зарцуулдаг
    29.    Уулзалтуудаа тэмдэглэж авдаггүй
    30.    Шаардлагагүй хурал цуглаан зохион байгуулдаг
    31.    Хурал, уулзалт сэдвээсээ гажиж байхад зогсоодоггүй
    32.    Хэлэлцэх асуудлаа гаргаагүй атлаа хурал хийдэг
    33.    Бусдын авъяас чадварыг хэрэглэдэггүй
    34.    Онц чухал биш жижиг сажиг зүйлсийг шийдвэрлэж байдаг
    35.    Эрх мэдлийг хуваарилж чаддаггүй
    36.    Төлөөлөгчдийн зааварчилгааг хурдан дайраад өнгөрдөг
    37.    Дэмжих бүлэг болон доод ажилчиддаа бүрэн итгэдэггүй
    38.    Бүх юманд хуруу дүрдэг
    39.    Хийгдсэн бүх ажлын төлөө оноо авахыг хүсдэг
    40.    Байнга оройн цагаар гэртээ ажлаа хийдэг

This is Photoshop’s version of Lorem Ipsum. Proin gravida nibh vel velit auctor aliquet.
Aenean sollicitudin, lorem quis bibendum auctor, nisi elit consequat ipsum, nec sagittis sem nibh id elit.
Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

If you are going to use a passage of Lorem Ipsum, you need to be sure there isn’t anything embarrassing hidden in the middle of text. All the Lorem Ipsum generators on the Internet tend to repeat predefined chunks as necessary, making this the first true generator on the Internet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aenean non enim ut enim fringilla adipiscing id in lorem. Quisque aliquet neque vitae lectus tempus consectetur. Aliquam erat volutpat. Nunc eu nibh nulla, id cursus arcu.

Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae;
Nam at velit nisl. Aenean vitae est nisl. Cras molestie molestie nisl vel imperdiet. Donec vel mi sem.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: