karl-gustav

Доорхи сургаалийг Шведийн “Амьдралын үг” сүмийн номлогч Карл Густав христэд итгэгч бизнес эрхлэгчдэд хуваалцсан юм. Энэ сургаал бол мөнгөтөй харьцдаг хүн бүрийн мэдэх ёстой зүйл гэж би бодож байна. Анхааран уншаарай

Алт мөнгөнөөс ч илүү чухал 7 зүйл.
Нэг хүн юу гэж хэлсэн бэ? гэхээр бусад хүмүүсийг аз жаргалтай болтол таны мөнгө танд аз жаргал авчирдаггүй юм аа гэж хэлсэн. Тийм учраас та аль болох их мөнгө хийх ёстой шүү. Та нар долларын саятангууд болох ёстой шүү. Хэдэн сая долларыг та нар бүтээж үйлдвэрлэх ёстой шүү. Тэгээд түүгээрээ олон хүнийг аз жаргалтай болгоорой. Зүгээр банкинд мөнгө хэвтэж байна гэдэг бол дэндүү уйтгартай зүйл юм. Зарим банк нь дампуурчихдаг. Дампуурах банкинд хадгалж байснаас матрасан доороо нууж байсан нь дээр байхаа. Тэгээд хэрэгтэй үед нь гаргаж ирээд хэрэглэж байхад амар байх. Би бол мэргэжлийн бизнесмэн биш шүү. Харин Есүс бол мэргэжлийн бизнесмэн юм. Амээн.  Би та нарт бизнесийн мэргэжлийн нарийн зөвлөгөө өгч чадахгүй. Би түүндээ сайн биш. Харин би та нарт үнэ цэнэтэй зүйлүүдийг хэлж өгмөөр байна. Мөнгөнөөс илүү чухал 7 зүйлийг би та нарт хэлж өгье. Амээн.
Мөнгө бол гайхамшигтай. Зарим хүмүүс мөнгө бол бүх зүйл биш гэж хэлдэг. Харин мөнгөтэй байх нь хүний төв мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг юм байна гэдгийг би олж мэдсэн. Харин мөнгөгүй үед таны төв мэдрэлийн систем асуудалтай болж эхэлдэг. Тэгэхээр мөнгөгүй байснаас мөнгөтэй байсан нь хамаагүй дээр юмаа. Амээн гэж хэллээ шүү. Харин Бурхан бидэнд хэлсэн энэ 7 зүйл нь алт мөнгөнөөс ч илүү чухал зүйл юм. Тэгээд Библи дээр юу гэж хэлсэн бэ? гэхээр та нарын алт мөнгө чинь өсөж, үржих ёстой гэж хэлсэн.  Та нарын мал сүрэг, үхэр, хонь чинь өсөж үржих ёстой. Та нарт байгаа бүх зүйл чинь өсөж, үржих ёстой.    Гэхдээ мөнгөнөөс илүү үнэтэй чухал 7 зүйл байна.

1. “САЙН НЭР НЬ АГУУ БАЯЛГААС ДЭЭР”

Сургаалт Үгс 22:1. Тэгэхээр энэ хотын хүмүүс таныг хараад аврагдах ёстой. Тэр хүмүүс таныг хараад энэ сайн хүн гэж хэлэх ёстой юм. Энэ шударга хүн, тэр эмэгтэйгийн хэлсэн үг болгонд та итгэж найдаж болно гэж хүмүүс гэрчлэх ёстой. Тэр амласан бол заавал амлалтандаа хүрдэг гэж мэдэх ёстой. Тэр хүн таныг хэзээ ч хуурахгүй юмаа гэдгийг хүмүүс мэдэх ёстой юм. Би маш их аялдаг учраас маш олон хүмүүсийн “Энэ христчин бизнесмэн л дээ, гэхдээ тэр жаахан гажигтай хүн” гэж хэлэхийг би үнэхээр үзэн яддаг. Тэр өөрийнхөө эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг доош нь дарж байж гарч ирдэг. Тэгээд бизнесийн ертөнцөд өөртөө зам гаргах гээд бусдыг ерөөсөө тоодоггүй.   Энэ бол буруу юм.   Та сайн нэртэй байх ёстой шүү. Тэр ч бүү хэл Улаанбаатарын банк хүртэл энэ хүнд би сая доллар зээлүүлсэн ч энэ найдвартай хүн гэж итгэх ёстой шүү. Тэр цагт нь төлбөр тооцоогоо барагдуулдаг. Тэр бол эмх цэгцтэй хүн гэж мэдэх ёстой. Алт мөнгөнөөс илүү сайн нэртэй байх нь чухал шүү. Энэ бол нэгдүгээр зүйл нь .

2. “САЙН ЭХНЭР ЭРДЭНЭСЭЭС Ч ИЛҮҮ”

Сургаалт үгс 31:10-р ишлэлд хэлсэн байгаа. “Хэн арван хуруу тэгш эхнэр олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч илүү үнэтэй” Би заримдаа 300 жил эхнэртэйгээ хамт амьдарсан юм шиг санагддаг. Үгүй ээ, яг үнэндээ 35 жил эхнэр бид хоёр хамт амьдарч байна. Би эхнэрээсээ өөр эмэгтэйг хэзээ ч хүсч байгаагүй. Миний эхнэр бол наддаа алт мөнгөнөөс илүү үнэтэй. Надад энэ бөгж байна. Надад нэг л амьдрал байна. Нэг л эхнэр байна. Тэр надад энэ бөгжийг өгсөн. 1974 оны 4 сарын 13-ны өдөр тэр надад энэ бөгжийг өгөхдөө ингэж хэлсэн. “Карл Густаваа би чамд амьдралынхаа туршид үнэнч байх болно. Би хэзээ ч өөр эрэгтэйтэй явахгүй.” Тэгээд ч түүнд өөр эрэгтэй хэрэггүй. Би яагаад гэвэл хамгийн сайн нь юм чинь. Би бол дэндүү үзэсгэлэнтэй юм чинь. Угаасаа Бурхан намайг тэгж хэлж байгаа юм чинь. Амээн гэж хэллээ шүү.  Хэрвээ тэнд өөр эмэгтэй гарч ирвэл тэгээд нүдээ ирмээд цавчаад байх юм бол тэгвэл би юу гэж хэлдэг гээч – “яасан нүд чинь жаахан асуудалтай өвдөөд байгаа юм уу” гэдэг хэ хэ. Би өвчтэй хүмүүсийн төлөө   залбирч өгдөг хүн шүү хэ хэ. Бүр үргэлжлүүлээд ирмээд, цавчаад байвал би өөдөөс нь бөгжөө харуулдаг. “Би  дэндүү үзэсгэлэнтэйгээ мэдэж байна. Гэхдээ би өөр эмэгтэйд олзлогдсон” байгаа гэдэг. Тэгээд үргэлжлүүлээд байх юм бол би түүнд ингэж хэлдэг – “Миний амьдралд харсан хамгийн царай муутай эмэгтэй та байна” гэж хэлдэг. Яагаад гэвэл би эхнэртээ хайртай юм чинь. Миний амьдрал дахь алтыг яагаад хэн нэгэн хүн булаах ёстой гэж. Мөнгө алттай байх нь зүгээр л дээ. Миний нэг найз, тэр одоо ч гэсэн миний найз. Тэр жил болгон 50 сая долларын ашигтай ажилладаг. Маш чинээлэг хүн байгаа. Тэгээд нэг өдөр тэр над руу утасдаад  “Карл Густаваа би эхнэрээсээ салахаар шийдлээ” Би түүнд “Арай үгүй байлгүй дээ чи тэнэг юм уу”. Тэр дэндүү бардам ингэж хэлсэн. “Би дэндүү үзэсгэлэнтэй залуу эмэгтэйтэй учирчихлаа”   Тэгэхээр нь би түүнд “Чи галзуурчихжээ” гэсэн. Тэгээд тэр эхнэрээсээ салсан. Тэгээд нэг өдөр над руу дахиад залгаад, “Карл Густаваа би ч там руу явж байх шиг байна даа.” Би – тийм ш дээ чи угаасаа тамд очно гэдгээ мэдэж байгаа биз дээ гэсэн. Тэр би одоо гэмшмээр байна гэсэн. Тэгээд миний найз онгоцонд суугаад, Шведэд хүрч ирсэн. 11 цаг онгоцоор ниссэн байгаа. Тэгээд манай зочны өрөөнд хүүхэд шиг орилж чарлаад, уйлж эхэлсэн. Түүний бизнес доошоо унаж байсан. Түүний амьдрал дахь бүх зүйл нь дошоо унаж байсан. Бурхан түүнийг ивээхээ зогсоосон. Тэгээд Бурханд амьдралаа буцааж өгмөөр байна гэсэн. Тэгээд эхнэр нь өөр сандал дээр сууж байсан. Тэр эхнэрээсээ уучлалт гуйсан. Тэгээд би түүнээс чамайг юу шийдвэрээ өөрчлөхөд чинь хүргэсэн бэ? гэж асуусан. Тэр надад     “Миний 22 настай том охин над дээр хүрч ирээд Ааваа та миний амьдралын туршид миний цорын ганц баатар байсан. Одоо та миний нүдэнд хэн ч биш боллоо” гэсэн. “Би таныг дахиж хармааргүй байна.” гэсэн. Энэ үг  миний зүрх сэтгэлийг эмтэлсэн юм. Тэгээд тэр Бурхан дээр эргэж ирсэн. Тэгээд би бас та нарт хэлмээр байна. Амжилт алдар нэр ирэхэд, мөнгө урсаж орж ирж байхад янз бүрийн сайхан залуучууд, хүүхнүүд рүү харахад амархан байдаг. Тэр миний эхнэрээс илүү царайлаг юм уу даа. Тэгээд нөгөө эмэгтэйн нүд чам руу гэрэлтэж байдаг. Тэгээд нэг зүйлийг хэлье. Эмэгтэй хүн болгон нэг л өдөр хөгширнө. Та царайтай нь хэзээ ч гэрлэдэггүй. Та хувь хүнтэй нь гэрлэдэг. Би өнөөдөр та нарыг жаахан цочроомоор байна. Би хөгшрөхийг үнэхээр тэсэн ядан хүлээж байгаа. Тэгээд дүүрэн үрчлээтэй болсон эхнэрийнхээ нүүрийг хараад, Эзэнийг алдаршуулна. Эхнэр маань хэзээ ч нүүр залуужуулах мэс засалд орохгүй. 35 мянган доллар төлж тийм мэс засалд орох хэрэггүй. Тэр миний нүдэнд үнэ цэнэтэй, үзэсгэлэнтэй хэвээрээ байх болно. Халлелүяа гэж хэллээ шүү. Алт мөнгөнөөс илүү эхнэр тань үнэ цэнэтэй юм.

3. “АЛТ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ МЭРГЭН УХААН ҮНЭ ЦЭНЭТЭЙ”

Сургаалт үгс 3:13-16.  /Уншсан/ Халлелүяа.   Бизнесмэн хүнийхээ хувьд та Бурханаас өдөр болгон гуйж байх ёстой нэг л зүйл байдаг. Энэ бол мэргэн ухаан юм. Надад мэргэн зүрхийг өгөөч гэж. Яагаад гэвэл библи дээр  “мэргэн ухаан нь алт мөнгөнөөс ч илүү үнэтэй” гэж хэлсэн байгаа. Мэргэн ухаан нь өөрөө алт мөнгийг бүтээх чадлыг өгдөг. Халлелүяа. Та аль нэгийг нь сонгох хэрэгтэй юм аа. Та мэргэн ухаантай байвал алт мөнгөтэй байна гэсэн үг юм. Би олон христчин бизнесмэнүүдийг мэднэ. Тэгээд би найзууддаа хэлдэг нэг зүйл нь Бурхан чамд мэргэн ухааныг өгсөн байна. зөв хүмүүсийг ажилд авах, буруу хүмүүсийг ажлаас халах мэргэн ухааныг Бурхан чамд өгөөсэй гэж би хэлдэг. Та бид Бурханаас мэргэн ухааныг гуйх ёстой юм. Бурхан Соломон дээр ирээд хүү минь чи Надаас юу хүсч байна? гэсэн. Тэр ингэж хэлээгүй. Та надад мерседес брэндийн илжиг өгөөч ээ гээгүй. Надад алт эсвэл мөнгө өгөөч ээ гэж гуйгаагүй. Надад мэргэн ухаан өгөөч гэж гуйсан. Тэгэхээр түүнээс өөр мэргэн ухаантай хүн энэ дэлхий дээр амьдраагүй байгаа юм. Тийм мэргэн ухааныг Бурхан түүнд өгсөн юм    Мэргэн ухаан.

4. “АЛТ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ЦЭНЭТЭЙ”

Сургаалт үгс 8:9. “Алт мөнгөнөөс илүү мэдлэг, заавар зөвлөгөө үнэ цэнэтэй” юм. Та бид өчигдөр өнөө орой хоёр мэдлэгийг олж авч байгаа юм. Та ресторанд оройжингоо суугаад хоол идэхээс хамаагүй дээр мэдлэгийг олж авч байгаа юм шүү. Тэгэхээр та бид энэ газар суугаад Бурханаас мэдлэгийг олж авч байна. Та нарын үлдсэн амьдралын чинь хугацаанд хэн тусалж чадах юм бэ? Мэдлэг, заавар зөвлөгөө мөн залруулга тусалдаг юм аа. Бизнесмэн хүн бүрийг ямар нэгэн цагт, хэн нэгэн очиж, залруулж засах ёстой байдаг. Пастор чинь тан дээр хүрч ирвэл бүү ай. Би чамайг засаж залруулах мэргэн ухааны үг байна гэж хэлвэл намайг засдаг хэн юм бэ чи…   гэж битгий хэл. Надад доллар байгаа юм чинь. Үгүй ээ, харин нээлттэй зүрхтэй байж хүлээж ав. Таны амьдралд хэн нэгэн хүн ярьж залруулах ёстой юм аа. Би өчигдөр хэлсэнчлэн бас дахиад хэлье. Эрэгтэй, эмэгтэй христчин бизнесмэн хүн бүрт Бурханы хүн хэрэгтэй байдаг юм аа. Энэ бол алт, мөнгөнөөс ч илүү үнэтэй зүйл шүү.

5. “АЛТ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ МӨНХ АМЬ ҮНЭ ЦЭНЭТЭЙ”

Матай 6:26. Бид бүх дэлхийг олж авсан ч өөрийнхөө амийг алдвал юуных нь ашиг байх билээ? гэж хэлсэн. “Тэгэхээр мөнхийн амийг өвлөнө гэдэг бол алт, мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй” юм. Амээн гэж хэллээ шүү. Пастороо би дэндүү завгүй учраас сүмдээ очиж чадахаа болилоо. Бүтэн сайн өдөр болгон сүмд очих нь маш чухал. Миний овог болохоор Сэверин гэсэн үг. Тэгээд би өөрийнхөө гэр бүлд Сэвериний захирамж гэсэн нэртэй захирамж манай гэрт үйлчилдэг. Аав хэрвээ захирамж гэж хэлсэн бол хүүхдүүд нь дагах ёстой гэж ойлгодог. Энэ юу вэ? гэвэл бүтэнсайн өдөр бүр бид бүгдээрээ чуулган руугаа явах ёстой байдаг. Ялангуяа шилжилтийн насны хүүхдүүд бүтэнсайны өглөө босохдоо их хойрго удаан босдог. Та нар тэднийг дахин амилуулах ёстой юм. Харин би үүнийг хийдэг. Тэд үхэх ямар ч боломж тэдэнд би өгдөггүй. Би тэднийг чуулган руу авч явдаг.  Миний 50 насны төрсөн өдөр саяхан болсон. Би  Украинд тэмдэглэсэн . Тэгээд миний төрсөн өдрийн орой 5000 хүн цугларсан. Тэгээд маш том үдэшлэг зохион байгуулсан. Миний охин тэнд байсан. Тэгээд миний охин надад ингэж хэлсэн. Тэр ээжтэйгээ дэндүү адилхан дандаа үнэнийг ярьдаг. Тэгээд бусад хүмүүсийн өмнө юу гэж хэлэх болоо гэж би дотроо жаахан сандарч байлаа. Тэгтэл тэр ингэж хэлсэн. Ааваа, би танд нэг зүйлийн төлөө талархмаар байна гэсэн. Та намайг бүтэнсайн өдөр болгон чуулганд авч очдог байсанд… Тэгээд би түүнийг хэлэхэд нь ингэж бодсон. Тэгэхдээ авч очих гэж ямар их асуудал тарьдгийг хэн ч мэдэхгүй дээ гэж бодсон. Энэ амархан байггаагүй дээ гэж би дотроо бодсон. Харин өнөөдөр магтаалын багтай хамт тэр Бурханыг магтан үйлчилж байгаа. Тэгээд тэр охин бас Давидын сүмд очиж үйлчилсэн байгаа. Өнөөдөр миний бүх хүүхдүүд Бурханд үйлчилж байгаа. Яагаад гэвэл би тэд нарыг хүчилдэг байсан юм аа.   Надад Чингис хааны дайчин сүнс бүтэнсайн өдрийн өглөө болгон хүрээд ирдэг юм аа./инээлдэв/ Яагаад гээч? Би мөнхийн улс руу очихдоо хүүхдүүдгүйгээр очмооргүй байна. Хичнээн алт мөнгө олсон ч гэсэн би мөнхийн улсад аваачиж чадахгүй. Алт мөнгө олсон ч гэсэн гэр бүл хүүхдүүдээ алдчихвал. Ямар ашиг байна. Бизнесийг гэр бүлээсээ дээгүүр бүү тавь. /Бизнесийн тахилын ширээнд гэр бүлээ бүү золиос болго./ Тэгэхээр Монголд байгаа бүх алтнаас илүү хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эхнэр, хүүхэд чинь шүү. Яагаад бид өнөөдөр энд байгаа вэ? Яагаад гэвэл бид мөнхийн улсад очно. Бид аль болох олон хүмүүсийг мөнхийн улсад аваачихын төлөө байгаа юм аа. Бид энд нэн тэргүүнд юуг бид харах ёстой юм бэ? гэдэг талаар ярьж байна. Амээн. Та нар ивээгдэж, ерөөгдсөн байх ёстой юм. Та нар хамгийн сайхан тансаг машиныг унах ч ёстой. Та нар хамгийн сайн орон байранд амьдрах ёстой. Тэгэхдээ энэ бүхнээс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг юм.   Би нэг удаа моргт /үхсэн хүмүүсийг хадгалдаг/ ажиллаж байсан. Миний ажиллаж байсан газар надад маш бага цалин өгдөг учраас би хажуугаар нь өөр давхар ажил эрхлэх хэрэгтэй болсон. Тэгээд моргт ажилласан. Тэгээд би нөгөө оршуулганд зориулж засаж янзалсан цогцос болгоны төлөө 3 доллар надад өгдөг байсан. Энэ бол дэндүү аймшигтай ажил байсан. Миний хувьд хүн оршуулснаас дахин амилуулсан нь хамаагүй дээр байсан. Тэгсэн нэг удаа баахан цогцос тавьсан өрөөнд орж ирсэн. Аймшгийн ш дээ. Тэгээд миний ардаас хаалга хаасан. Тэгээд тэр дотор маш хүйтэн хөргөгч шиг, чичрээд л. Тэгээд би гадаа хүлээж байгаа авсан дотор зөв хүнийг нь олж тавих гээд хайсан. Тэгсэн тэр моргт манай чуулганы нэг ахын маань цогцос байсан. Яг үнэндээ тэр дэндүү гайхалтай харагдаж байсан. Түүнд ямар ч хувцас, ямар ч алт мөнгө байхгүй, ямар ч кредит карт ч байгаагүй. Тэрэнд ганцхан цагаан даавуу л үлдсэн байсан. Тэгсэн би тэнд тэр хотын хамгийн баян хүнийг олж харсан. Тэр маш олон барилгуудыг өмчилдөг байсан. Машины худалдааг бас өмчилдөг байсан. Харин тэр Есүст итгэдэггүй байсан. Одоо тэр нас барсан. Тэгээд яг ингээд ярвайгаад хэвтэж байсан. Түүний хажууд манай чуулганы нэг ах маань хэвтэж байсан. Тэр инээмсэглэсэн царайтай хэвтэж байсан. Тэр яг үхэхээсээ өмнө Есүсийг харсан юм шиг царайтай хэвтэж байсан. Хажуудах нь там руу явсан нөгөөдөх нь мөнхийн улс руу явсан. Хэн нь хамгийн баян болсон бэ? тэр бол манай чуулганы ах юм аа. Түүнд тийм ч их мөнгө байгаагүй. Харин түүнд Есүс байсан юм аа. Амээн. Халлелүяа. Алт мөнгөнөөс илүү мөнхийн амь үнэ цэнэтэй байдаг юм аа.

6. “АЛТ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ХАВЧЛАГА, ЗОВЛОН ҮНЭ ЦЭНЭТЭЙ”

Одоо та нарыг цочрооноо. “Алт мөнгөнөөс илүү хавчлага зовлон үнэтэй байдаг” юм аа. Юу хэлчихвээ Карл Густов чинь. Өнөөдөр бид нар баяртай баймаар байна ш дээ. гэж та нар хэлэх байх л даа. Гэхдээ би та нарт хэлчихээд энэ цуглаанаас зугтаагаад явчих юм чинь надад хамаагүй ээ. /инээлдэв/ Еврей 11 дээрээс энэ зүйлийг би та нарт харуулъя. 24-26-г уншия. Халлелүяа. /Уншсан/ “Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнээс илүү агуу их баялаг гэж тэр үзсэн юм.” Учир нь тэр шагнал руу харж байлаа. Халлелүяа гэж хэллээ шүү. Зарим христэд итгэгч бизнесмэнүүдэд иймэрхүү буруу ойлголт байдаг.  Би чуулганд явж чадахгүй. Энэ миний бизнест хортой. Хэрвээ би чуулганд явах юм бол нээх баяжиж чадахгүй. Магадгүй хүмүүс надад дургүй байх байх. Харин би та нарт хэлмээр байна. Эсрэг нь байдаг юм аа. Хэрвээ та чуулганд явах юм бол хожим ирээдүйдээ хождог юм. Мосе “Бурханы хүмүүстэй хамт зовохыг эрдэнэс эзэмшихээс илүү дээр” гэж тооцсон   юм. Та өөрийгөө Христэд итгэгч гэдгээс бүү ичээрэй. Бурхан таны бизнесийг ерөөх болно. Магадгүй та нэг хэрэглэгчээ алдаж болно. Гэхдээ Бурхан танд 10-ийг өгөх болно. Мосе хожим яасан бэ? гэвэл тэр Египетээс  дэндүү их, дааж чадахгүй их  алт мөнгөтэй Египетээс гарсан юм.

7. “АЛТ МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ХРИСТИЙН ЦУС ҮНЭ ЦЭНЭТЭЙ”

 “Есүс Христийн цус алт мөнгөнөөс илүү үнэтэй” юм. 1Петр 1:18 дээр “ Та нар алт мөнгө мэтийн устах зүйлээр биш,  Харин Есүс Христийн үнэ цэнэтэй цусаар худалдан авагдсан юм”  гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь цэвэр зүрх сэтгэлтэй байх нь юм. Энэ бол алттай байхаас илүү чухал зүйл юм. Есүс Христийн цус миний амьдралыг цэвэрлээд, энэ нь таныг тэнгэрийн улсад орох зохистой болгодог. Та энэ зүйлийг амьдралдаа нэн тэргүүнд тавьж амьдраарай.  Энэ 7 зарчмыг нэн тэргүүнд тавин амьдраарай. Хүн болгон намайг дагаад хэлээрэй. Сайн нэр төр. Сайн эхнэр. Гэр бүл. Мэргэн ухаан, Мэдлэг заавар зөвлөгөө, Мөнхийн амь, Хавчлага зовлон, Есүс Христийн цус.  Энэ бүгд надад алт, мөнгөнөөс илүү чухал. Амен /хамтдаа тунхаглав/ Тэгэхээр энэ бүх зүйл алт мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй юм. Харин би та нарт нэг сайн мэдээ хэлье. Та нар аль алийг нь зэрэг эзэмшиж болно. Саяхан үзүүлсэн видеог та нар харсан. Тэр том уул уурхайн машин механизмуудыг та нар харсан байх тийм ээ? CAT гэж эхэлж байгаа тийм ээ? Caterpillar гэдэг нэртэй. Миний найз энэ машин механизмуудыг зохион бүтээсэн хүнтэй нь уулзсан байгаа. Тэр Христэд итгэгч хүн. Энэ хүнд машин механизмууд нь дэлхий даяар тархсан байдаг. Миний найз тэр хүнээс яагаад чиний машин ийм олон орноор түгэн тархсан юм бэ? гэж асуусан. Тэр юу гэж хэлсэн бэ? тэр  “Би Бурханд нэг амлалтыг өгсөн. Залуу байхдаа сар болгон орлогынхоо 10 хувийг Бурханд өгч байна” гэж амласан. Тэгээд нэг өдөр миний толгойд дэндүү солиотой санаа орж ирсэн. Тэгээд би 1/10-ээ 2 дахин нэмье гэсэн санаа орж ирсэн. Тэгээд би Бурханд 20%-аа өгч эхэлсэн. Тэгээд юу болсон гээч, тэгсэн миний хүнд машин механизм дэлхий даяар зарагдаж эхэлсэн. Тэгсэн нэг өдөр миний толгойд дахиад бүр дэндүү солиотой санаа орж ирсэн. Яагаад Бурхантай 50, 50-иар нь хувааж болохгүй гэж. Тэгээд би тэгж хийсэн. Тэгсэн миний бизнес өмнөд америк, хойд америк, европын улсууд руу тэлсэн. Тэгсэн надад бүүр бүүр солиотой санаа орж ирсэн. Тэгээд надаас илүү ихийг Бурхан аваг гэж шийдсэн. Би Танд 60%-ийг өгье гэсэн. Өөртөө 40-ийг нь хадгалъя гэсэн. Тэгсэн чинь Ази тивийн хүмүүс миний машиныг худалдаж авч эхэлсэн. Тэгсэн надад бүр хамгийн солиотой санаа орж ирсэн. Би 1/10-ээ өөртөө хадгалаад би Бурханд 90%-иа өгье гэж шийдсэн. Тэгээд юу гэж хэлсэн бэ? гээч одоо би дэндүү настай боллоо, одоо би өөрийнхөө 10%-ийг ч зарж үрж дийлэхгүй байна аа гэсэн. Тэр жинхэнэ эр хүн байсан шүү. Аз жаргалтай жинхэнэ эр хүн тэгж хэлж байгаа юм. Магадгүй энэ өрөөнд нэг бизнесмэн хүн одоогоос 20 жилийн дараа, одоогоос 40 жилийн дараа Давид пастор бид 2 дахиад буцаж ирэх үед тэр 100-тай, би 80-тай ирэх байх тэр үед тэгээд та ингэж хэлэх болно. Би Бурханд 90 хувиа өгч байгаа гэж. Тэгээд би 10%-иа бүр зарж барахгүй байна аа гэж. Бурхан та нарыг ивээх болтугай. Бид нар та нарт үнэхээр хайртай. Бурхан та нарыг хөгжүүлж цэцэглүүлэх болтугай. Тэгээд та нар эрүүл байж, Бурханд үйлчлээрэй. Амээн.

Саятан гэж сая доллартай хүнийг хэлдэггүй! Харин саяыг бусдын төлөө зориулдаг хүнийг хэлнэ. (саятан бизнесмэн)

If you are going to use a passage of Lorem Ipsum, you need to be sure there isn’t anything embarrassing hidden in the middle of text. All the Lorem Ipsum generators on the Internet tend to repeat predefined chunks as necessary, making this the first true generator on the Internet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Aenean non enim ut enim fringilla adipiscing id in lorem. Quisque aliquet neque vitae lectus tempus consectetur. Aliquam erat volutpat. Nunc eu nibh nulla, id cursus arcu.

Vestibulum ante ipsum primis in faucibus orci luctus et ultrices posuere cubilia Curae;
Nam at velit nisl. Aenean vitae est nisl. Cras molestie molestie nisl vel imperdiet. Donec vel mi sem.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: