sheep

ЭЗЭН

бол миний

ХОНЬЧИН.

ЭЗЭН бол миний хоньчин
Надад дутах зүйл үгүй.

Дуулал 23

dove

АРИУН СҮНС
та нар дээр ирэхэд

та нар хүчийг олж, тэгээд
Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай
дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.

Үйлс 1:8

eagle
lion
daniel-co-pastor

Хувь Тавилан /пастор Даниел/ Хувь тавиландаа хүрэх замд тань саад болж буй бүх зүйлийг ЦӨМЛӨӨРӨЙ!!!

Таны амьдралд буй хэцүү асуудлуудыг заавал даваарай!
Түүний ард ЯЛАЛТ АМЖИЛТ ХУВЬ ТАВИЛАН чинь бий!

Ээрүү гацаа байснаас болж Математикийн багшийн мэргэжил сонгосон (Учир нь бага ярьдаг мэргэжил:) энэхүү пасторыг ЭЗЭН номлогч пасторын үйлчлэлд дуудахад тэр “Үгүй” гэжээ…
Тэгээд пасторын туслах л болъё гэж Бурханд хэлээд нэгэн хотод очин пастортаа туслан тайзны ард чимээгүйхэн үйлчилж явдаг нэгэн болсон байна.
Гэвч нэгэн өдөр пастор нь сүмээ орхин явснаас болж тэр сүм номлох хүнгүй болжээ. ЭЗЭНий дуудлагыг ухааран ойлгосон тэр үйлдэл хийж мацаг барин залбирч, өөрийн хувьд хэзээ ч хийхгүй гэж шийдсэн байсан зүйлээ хийхээр ЭЗЭНд залбирчээ.
ЭЗЭНий өдөр болж тэр өглөө Даниел пастор урьдын л адил ээрүү гацаа хэвээрээ сэржээ.
Сүм дээрээ ирэн залбирч байхад ч тэрээр ээрүү хэвээрээ, магтаалын цаг дуусахад ч ээрүү хэвээрээ…
Тэр ээрүү хэвээрээ индэр дээр гарч иржээ.
Гэвч тэр ЭЗЭНий үгийг дамжуулахаар амаа нээх яг тэр мөчид ээрүү нь арилан эдгэрчээ!
Тэр одоо заримдаа орчуулагчид нь гүйцэж орчуулж чадахгүй шахам ЭЗЭНий ҮГ-г ундраан номлодог!

“ХУВЬ ТАВИЛАНГИЙГ ЦӨМЛӨЛТ”-н тухай Даниел пасторын номлолыг сонсно үү! ЭЗЭН ИВЭЭГ!

Таны хувьд хэзээ ч бүтэхгүй боломжгүй гэсэн асуудлын яг ард “ХУВЬ ТАВИЛАН” чинь хүлээж байдаг юм шүү!
Сатан танд “СААД” тавихыг оролддог!
Харин БУРХАН таны амьдралд “ЦӨМЛӨЛТ” хийдэг юм шүү!

 

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: