orgiltsatsa
Аливаа улс орны  нийгэм  эрүүл, зөв ёс суртахуунтай байх нь “ эрүүл гэр бүлийг босгон байгуулах”-аас их шалтгаалдаг.

Юуны түрүүнд иргэн бүрийн гэрлэлтэнд  хандах  “эрүүл, зөв  ойлголт” нь тухайн хүн өөрийн гэр бүлийг зөв эхлүүлэн үргэлжлүүлэхэд ихээхэн нөлөөлнө.  Гэтэл өнөөгийн нийгэм дахь зарим хүмүүсийн гэрлэлтэнд  хандах хандлага өнгөцхөн байгаа нь харагддаг. Хувь  хүний төлөвшөөгүй байдлаас болоод гэр бүл салалт, хагацал, өнчрөл газар авснаар гэрлэлтийн үнэ цэнэ алдагдсаар байна. Тиймд гэрлэлт ба гэрлэлтийн үнэ цэнэ гэж яг юу болох талаар үр хүүхэд, өсвөр үе, залуучууддаа зааж сурган, мөн  эцэг эх бид өөрсдөө гэрлэлтийн зөв  амьдралыг  толь мэт  тусган харуулах   хариуцлагаа ухамсартайгаар биелүүлснээр дээрх аюулаас залуу үеэ гэтэлгэх болов уу….

Өнөөдөр залуучуудын маань “секс”-т хандах хандлага нь дэндүү хөнгөн хийсвэр, гэнэн, амар хялбар зүйл болж хувирсан харагддаг.

Библийн сударт гэрлэлтийн амьдралдаа хэрхэн  амжилттай байх эхнэр, нөхрийн харьцаа ямар байх ёстой, үр хүүхэд, эцэг эхийн харилцаа, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх гэх мэт олон үндсэн суурь ойлголтуудыг   заасан байдаг.  Залуучуудын ёс суртахууны цэвэр ариун байдлын эсрэг мэдээ, мэдээлэл, кино байгаа төдийгүй  эцэг, эх бидний амьдралын буруу үлгэр дууриаллууд тэдэнд  ихээхэн нөлөөлж  байгаа нь нууц биш. Залуу үеийнхний  дунд гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаанд орох нь энгийн, хэвийн  зүйл болоод зогсоогүй, зайлшгүй чухал хэрэгцээ  мэт “үзэл” тогтсон байгаа нь эмгэнэлтэй. Харин анхнаасаа Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээгээд тэдэнд  гэрлэлтийн амьдралыг өгөхдөө   ямар  хил хязгаар дотор байх ётсойг  тогтоож өгсөн юм.

Эхлэл 1:27-28
Гэр бүл бол  Бурханаас эхлэлтэй юм.

Ийнхүү Бурхан  эрэгтэй, эмэгтэй  хүмүүсийг бүтээж, адислаад, өсөн нэмэгдэж, үржин олширч, газрыг эзэмш” гэжээ. “Гэрлэлт” нь  хүн төрөлхтөнд анхнаасаа Бурханаар өгөдсөн бөгөөд гэрлэлтийн үнэ цэнэтэй, нандин харилцаа болох  бэлгийн харилцаа ч мөн Бурханаар  өгөгдсөн  юм. Библид Еврей 13:4 “Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.”  гэсэн байдаг. Бурхан бэлгийн харилцааны хил хязгаарыг  анхнаас нь тогтоож өгсөн.  Бурхан бэлгийн харилцааг хэнд,   хэзээ,  ямар зорилготой зөвшөөрснийг тодорхойлцгооё.

ХЭНД:

  • Бэлгийн харилцаа нь зөвхөн албан ёсоор “гэрлэсэн хосуудад” буюу “гэр бүл дотор л”  зөвшөөрөгддөг ба гэрлэлтээс гадуурх  бүхий л төрлийн бэлгийн  харилцаа нь хууль бус харилцаа юм.ХЭЗЭЭ:
    Гэрлэх гэж буй хосууд /ямар ч насны/  бэлгийн харилцааг албан ёсоор “эхнэр, нөхөр” гэж зарлан  тунхаглагдах өдөр буюу  гэрлэсний дараах  анхны шөнөөс л эхэлж бие биендээ зөвшөөрөх ёстой юм. 

    ЯМАР ЗОРИЛГООР:
    Бурханаас гэр бүлд тогтоогдсон бэлгийн харилцааны зорилго нь юуны түрүүнд энэ харилцаагаар дамжуулан эхнэр, нөхөр бие биетэйгээ улам нэгдэн дотносох ба удаах нь  өсөн үржин, үр удмаа бий болгож, газар дэлхийг дүүргэх юм.
    Бэлгийн харилцаа нь  Бурханаас гэр бүлд  өгөгдсөн бэлэг юм.      Гэрлэх гэж буй хосууд бэлгийн харилцааны ёс жудгыг албан ёсоор “эхнэр, нөхөр” гэж зарлан  тунхаглагдах өдөр буюу  “гэрлэлтийнхээ анхны шөнө хүртэл” юуны түрүүнд амьд  Бурханы, бие биенийхээ, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө өмнө сахин  хамгаалах хэрэгтэй. Энэ нь өөрсдийн гэрлэлтийг хүндэлж байгаа хэрэг бөгөөд  гэрлэлтэндээ  асар  их үнэ цэнэ, ач холбогдлыг өгч байгаа явдал юм.

Гэрлэж буй  хосууд нь өөрсдийн бүхий л ах дүү, хамаатан садан, найз нөхдийн өмнө  албан ёсоор “эхнэр, нөхөр” гэж зарлан  тунхаглагдан,  хүлээн зөвшөөрөгдсөн өдрөөс эхлэн  эхнэр, нөхөр буюу нэгэн гэр бүл гэж дуудагдана. “Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааны ёс жудагтай байдал” гэдэг нь гэрлэлтийнхээ анхны шөнө хүртэл бэлгийн харилцаанд орохгүй байхыг хэлнэ.

Таны гэрлэлтийг үнэ цэнэтэй болгодог зүйл бол гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохгүйгээр өөрсдийгөө цэвэр ариунаар хадгалах  явдал   юм. Ингэснээр гэрлэгч хосууд өөрсдийн амьдралыг хамгийн зөв суурьтай эхлүүлж байгаа маш чухал үйлдэл юм.  Хэрэв бэлгийн харилцаа  нь зөвхөн гэр бүл дотор л өөрөөр хэлбэл эхнэр нөхөр хоёрт л зөвшөөрөгддөг  юм бол бусад тохиолдлууд  болох:
• Гэрлэлтээс өмнөх үерхэл нөхөрлөлийн  явцад байдаг бэлгийн харилцаа
• Тохиолдлын бэлгийн харилцаа
• Хамтран амьдрагчдын дунд байдаг харилцаа
• Нууц амраг гэгдэх хүмүүсийн хооронд байдаг харилцаа
• Ижил хүйстэн зэрэг нь  анхнаасаа Бурханаас өгөгдсөн хуулийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд дээрх бүх тохиолдлууд нь  завхайрал  гэж тооцогдоно.

Хэрэв аливаа зүйлийн талаар үнэний мэдлэггүй бол энэ нь сүйрэл рүү хөтөлдөг. Таны эргэн тойронд гэрлэлтийн талаар буруу ташаа ойлголт байдаг хэдий ч  гэрлэлтийн амьдралыг та үнэний мэдлэг дээр суурилуулахаар шийдэх болтугай. Ингэснээр та зөвхөн өөртөө ерөөлийг авчирахаас гадна өөрийн үр хүүхдүүддээ ч үнэ цэнэтэй үнэнийг өвлүүлэн үлдээж байгаа хэрэг юм.

Write a comment:

*

Your email address will not be published.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: