Би, Тэнгэр, газрыг бүтээгч бүхнийг чадагч, Бурхан Эцэгт итгэдэг. Би, Ариун Сүнсээр бүрэлдэж, онгон Мариас мэндэлж, Понти Пилат захирагчийн үед зовлон эдэлж, цовдлогдон алагдаж, оршуулагдсаны дараа гурав дахь өдрөө, үхлээс дахин амилж, тэнгэрт одож, бүхнийг чадагч Бурхан Эцэгийнхээ баруун гарын хүндэт сэнтийд заларсан, дахин ирж амьд болон үхсэн бүх хүнийг шүүх, амьд Бурханы цорын ганц Хүү, бидний Их ЭЗЭН Есүс Христэд итгэдэг. Би Ариун Сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, нүглээс уучлагдах болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: