“ЕСҮСИЙН ХААНЧЛАЛ” чуулган нь 2005.01.16-нд анх 13 хүнтэйгээр цуглаанаа хийж эхэлжээ.
ЧУУЛГАНЫ ХАРАА:
Улаанбаатар хот, бусад аймаг орон нутагт төдийгүй бүх улс үндэстэнд хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, дагалдагчдыг бэлтгэнэ. (Үйлс 1:8, Матай 28:18-20)
БИДНИЙ УРИА:
Нийгмийн бүхий л салбарт нөлөөлж, Өөрчлөлтийг авчирцгаая! (Исаиа 2:2-3)
БИДНИЙ ЭРМЭЛЗЛЭЛ:
Ертөнцийн Эзэний Хаан Хуулийг чухалчлан амьдарна.
(Матай 22:36-40), (1 Коринт 13 бүлэг), (Ром 13:8-10)
Их Эзэн Есүс Христийн Агуу Захирамж Тушаалуудыг
сахин биелүүлнэ. (Матай 28:18-20)
Ариун Сүнсний тусламж, удирдлага, хүч чадалд бүрэн
хамааралтай, дагалдагч болно.
(Иохан 14:16,26), (Иохан 15:26), (Иохан 16:13-14), (Үйлс 1:8)
БИДНИЙ САЙН ҮЙЛС:
Зовогсдыг халамжилна.
Ишлэл
Матай 28:18-20
18 Есүс дөхөж ирээд, тэдэнд – Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19 Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, 20 та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Үйлс 1:8
Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.