Бид Есүсийн Хаанчлал чуулганы тэргүүн хоньчин нь хэн нэгэн хүн биш харин Эзэн Есүс Христ Өөрөө гэдэгт бид итгэдэг. Бидний тэргүүн хоньчин Есүс Христ өөрийн чуулганыг тослогдож, томилогдсон үйлчлэгчдээр дамжуулан удирддаг гэдэгт бид итгэдэг.
Чуулган нь апостол болон эш үзүүлэгчдийн суурин дээр байгуулагддаг гэдэгт бид итгэдэг.
Бид Бурханы гэр болох чуулганд сүнслэг аавууд байдагт итгэдэг.
Бид бүгд эсийн сүмийн ахлагч болж дагалдагч бэлтгэх эрмэлзэлтэй.
Бид Бурханлаг хойч үеэ бэлтгэх хариуцлагатай.
Бид нийгэмдээ сайн мэдээгээр нөлөөлөх дуудлагатай.
Есүсийн Хаанчлалынхан бид зөвхөн итгэгч төдий бус, итгэмжит дагалдагч байж, шаардлагатай үед итгэлийнхээ төлөө зовлон эдэлж золиос гаргаж амьдарна.
Бид Библийг уншиж, тунгаан, хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй байх болно.
Бид ямагт залбирал ба магтаалын чуулган байна.
Амьд Бурханы хаанчлалын албат иргэд бид ариун байж, нүгэлд унасан ах дүүсээ засаж залруулж, сахилгажуулахад хичээл зүтгэлтэй байна.
Чуулганы мөн чанар бол бидний нэгдэл.
Чуулганы үнэ цэнэ бол Христийн цус.
Чуулганыг хавчих нь Есүс Христийг хавчсантай адил тооцогдсоныг бид мэддэг.
Чуулганыг хайрлах нь Есүс Христийг хайрласны адил тооцогддогт Бид итгэдэг.
Есүсийн Хаанчлал чуулган бид зовогсдыг халамжилна. Үндэстнүүдэд дэлгэрнэ.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: