ХАРАА:
“Бялхам амь” хаанчлалын сургууль нь 2012 онд Христийн биед удирдагч бэлтгэх Библийн сургууль болж байгуулагдана.

ЗОРИЛГО:
Бурханаас танд зориулагдсан тэнгэрлэг хувь тавилангаа олж авч, АВРАГЧ ЭЗЭН Есүс Христийн дагалдагч болж, тэнгэрийн хаанчлалын хаан ба тахилч болж бэлтгэгдэхэд оршино.

УРИА:
ЭЗЭНийг мэдэхийн төлөө шамдацгаая!!!

“БЯЛХАМ АМЬ” хаанчлалын сургууль нь 5 түвшингийн сургалттай…

Хамгийн эхний түвшин нь “ЕРӨӨНДСӨН АМЬДРАЛ” сургалт юм.

“Ерөөгдсөн амьдрал” суурь мэдлэгийн хичээлээр та:

1. Жинхэнэ Бурханыг таньж мэдэх
2. Сүнслэг ертөнцийн нууцууд
3. Авралын утга учир
4. Бурханд залбирах
5. Бурханыг сонсох

Эдгээр амин чухал суурь мэдлэгийг ойлгож авах болно.

Хичээл явагдах хугацаа:

5 долоо хоногийн турш даваа гараг бүрийн
18.30-20.00 цаг хүртэл.

ХАРИУЦЛАГА:
Хичээл яг цагтаа эхлэх тул та амжиж ирсэн байх. (ажлаа зохицуулаарай!) Өгөгдсөн даалгаврыг заавал хийж гүйцэтгэнэ. Хичээл тус бүрийн дараа бид тест авч таны мэдлэгийг батжуулж үнэлнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Оюутнууд хамтдаа ангийн даргаа сонгож, жижиг бүлгүүдэд хуваагдаж бие биенээ урамшуулан зоригжуулж шамдан суралцах болно.

ҮНЭЛЭМЖ:
Түвшин тус бүрийн төгсгөлд сертификат олгох болно. Мөн таныг дараагийн түвшингийн хичээлдээ заавал дэвшин орохыг зөвлөж байна. Нийт 5 түвшний 25 хичээлд амжилттай сурч “БЯЛХАМ АМЬ” “ХААНЧЛАЛЫН СУРГУУЛЬ”-ийг дүүргэсний дараа диплом гардан авах болно. Шилдэг нэг сурагч шалгаруулна.

УРИАЛГА:
Та сургалтандаа идэвхтэй оролцож дараагийн шатандаа дэвшин ороорой!

БЭЛТГЭХ ЗҮЙЛС:
Библи, үзэг, дэвтэр.

БАГШ НАР:
“Есүсийн Хаанчлал” чуулганы пастор, ахлагчид сургалтын албаны багш нар, бусад чуулганы пасторууд болон миссионарууд уригдан заах болно.

СУРГУУЛИЙН УДИРДЛАГА:
Захирал Н. Уламбаяр, удирдах зөвлөл, багш нар.

ТӨЛБӨР:
Эхний 1-р түвшний сургалт төлбөргүй. Харин дараагийн түвшний сургалтууд төлбөртэй. Төлбөр сургуулийн үйл ажиллагаанд зориулагдана.

© 2016 Kingdom of Church | Есүсийн Хаанчлал
Top
Биднийг дагаарай: